card

2018/05/26
ДИЖИТАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ БАЙРШУУЛАХ НЬ

Монголд сард 1 сая идэвхтэй интернэт хэрэглэгчид байна. Та эдгээр хүмүүст хүрэх шинэ арга барилд суралцахад бэлэн үү?

Сургалтанд бүртгүүлэх

СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Өнөөдөр интернэтийн үнэ жилээс жилд хямдарч хурд нь сайжирч, гар утас компьютерийн хурд боломж улам нэмэгдэн ХЭРЭГЛЭГЧИД бүгд ОНЛАЙН орчинд ороод ирлээ. Энэ үед бизнес эрхлэгч, компаниудын хувьд эдгээр хэрэглэгчиддээ хүрэх, онлайн орчинд шинэ хэрэглэгч олж авах, борлуулахад ШИНЭ АРГА БАРИЛ техникийг шаардаж байна.

Энэ арга барил техникт суралцаж эзэмшиж чадаагүй нь ӨРСӨЛДӨӨНД хоцорч байна. Бид энэхүү цоо шинэ гэж хэлж болох шинэ ертөнцийг дэлхийн чиг хандлага, шинэ тренд боломж, өөрсдийн мэдлэг туршлагадаа үндэслэн боловсруулж та бүхэнд хүргэж байна.

Бүртгүүлэх

БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА

Салбартаа +10 жил, өөрсдийн чиглэлээр мэргэшин +5 жил ажилласан туршлагатай
  • Э.Наранмөнх

    Програм хангамжийн инженер мэргэжилтэй. Сүүлийн 10 гаруй жил Интернэт маркетинг, Мэдээлэл технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, борлуулах, маркетингийн үйл ажиллагааг удирдах чиглэлээр ажиллаж байна. SEO, Дижитал маркетингийн чиглэлээр сонирхон судалдаг. СЗХ-ны болон Монголын Хөрөнгийн биржийн эрхтэй брокер, дилерээр ажиллаж байсан.

    Э.Наранмөнх CEO at Green Marketing LLC
  • Э.Амар

    Грийн софт ХХК-н үүсгэн байгуулагч. Програм хангамжийн инженер болон бизнесийн удирдлагын мэргэжилтэй. B2B Маркетинг борлуулалтын автоматжуулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна. Жижиг дунд бизнесүүдийн мэдээллийн технологийн шийдлүүдийг загварчлан хэрэгжүүлэх тал дээр судлаж ажилладаг.

    Э.Амар CEO at Greensoft LLC
  • Д.Наранчулуун

    Мэдээллийн технологи тэр дундаа вэб хөгжүүлэлт, систем програмчлал, өгөгдлийн сангийн чиглэлээр арав гаруй жил ажилласан. Сүүлийн жилүүдэд вэб програмчлал болон найдвартай ажиллагаа, тэдгээрийн UI/UX чиглэлээр түлхүү ажиллаж байна. Онлайн сургалтын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байна.

    Д.Наранчулуун ВА-ийг үүсгэн байгуулагч, Докторант, IT инженер

Сургалтаар эзэмших зүйлс

"БИЗНЕСЭЭ ДИЖИТАЛ ОРЧИНД БАЙРШУУЛАХ НЬ" СУРГАЛТ ЛЕКЦ

ХЭРЭГЛЭГЧЭЭ ЗӨВ ТАНИХ

Зорилтот хэрэглэгчдийнхээ талаар тоо баримт, олж авах арга

ХЭРХЭН ЗӨВ БАЙРШИХ

Фэйсбүүк пэйж үү вэбсайт уу? Эсвэл имэйл маркетинг хийх үү гэсэн асуултын хариултыг олно.

ЗӨВ ХЭРЭГЛЭГЧЭЭ ОЛОН АРГААР ОЛОХ

Онлайн далайгаас зөв хэрэглэгчээ шүүрдэх олон аргуудаас суралцана

ХЭРЭГЛЭГЧДЭЭ БОРЛУУЛАЛТ БОЛГОХ

Зөв контент, оновчтой зар сурталчилгаанаас орж ирсэн хэрэглэгчдээ хэрхэн бүртгэх, борлуулалт болгох вэ.

ЛЕКЦИЙН ХӨТӨЛБӨР

2018/04/21-ны бямба гаригт өглөөний 10:00 цагаас 14:30 минут хүртэл үргэлжилнэ.

1. Дижитал орчин

  • Монголын интернэт хэрэглэгчдийн статистик
  • Бизнес эрхлэгчдийн статистик мэдээлэл
  • Интернэт хэрэглэгчдийн зан төлөв

2. Хэрхэн төлөвлөх вэ?

  • Өөрийн бизнесийн онцлогт таарсан сувгийг тодорхойлох нь

3. Хэрхэн байрших вэ?

  • Сошиал орчинд байрших
  • Бизнестээ зориулсан вэбсайт бүтээх нь
  • Вэб директор буюу бусад сайтууд

4. Хэрхэн бүтээх вэ?

  • Сошиал агуулга пост
  • Блог нийтлэл
  • Имэйл маркетингийн дизайн

5. Хэрхэн олдох вэ?

  • Хайлтын системд байршихын давуу тал
  • SEO / Хайлтын системийн оновчлол хэрхэн хийх вэ?

6. Завсарлага

  • Цайны цаг / Халуун кофе, Фингэр фүүд
  • Нэйтворкинг / Нэрийн хуудас солилцох

7. Хэрхэн хүрэх вэ?

  • Facebook зар сурталчилгаа
  • Google зар сурталчилгаа 
  • Имэйл маркетинг

8. Хэрхэн борлуулалт болгох вэ?

  • Хэрэглэгчээ таних, бүртгэж авах техник
  • CRM / Харилцагч, борлуулалтын систем
  • Автоматжуулалтын арга хэлбэрүүд

9. Дүгнэлт

  • Асуулт, хариулт
  • Чөлөөт ярилцлага

СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

5 сарын 26

Сургалт лекц 2018 оны 05 сары 19-нд 10.00-14.30 цагийн хооронд болно

Startup Terminal. Их монгол цогцолбор,

Startup Terminal. Их монгол цогцолбор, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Дүнжингарав захын зүүн талд

1 хүний 49000 төгрөг

5 сарын 6-ны дотор төлбөрөө төлвөл ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР буюу Нэг хүний 29000 төгрөг суух боломжтой

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Та сургалтанд бүртгүүлэн төлбөрөө төлсөнөөр таны бүртгэл баталгаажна. Бүртгүүлсэн мэдээлийн дагуу бид тантай холбогдох тул өөрийн мэдээллийг үнэ зөв бөглөнө үү!

БҮРТГҮҮЛЭХ