Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид дунд өөрийн вэб сайтаа бизнестээ ашигтайгаар ажиллуулж чадаж байгаа нь тун ховор харагддаг.
Бид өөрсдийн туршлага дээрээ үндэслэн вэб сайт амжилтгүй болдог хэд хэдэн шалтгааны талаар бичихээр шийдлээ. Шинээр вэб сайт нээх гэж байгаа болон яг одоо байгаа вэб сайтаа хаях гэхээр хаяж чадахгүй, ажиллуулах гэхээр юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст хэрэг болно гэж найдаж байна :)
Энэхүү зөвлөгөө нь зөвхөн жижиг дунд бизнест зориулсан гэдгийг сануулъя.
1. Завгүй хүмүүс болон яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй вэб сайт
Монголын ихэнх компаниуд вэб сайтаа маш нүсэр олон цэстэй байхаар зохион байгуулсан байдаг. Орчин үеийн завгүй хүмүүст вэб сайт чинь бэлэн үү, үзэхийг хүссэн зүйлс нь ойлгомжтой олдож байна уу гэдгийг анхаараарай. Энгийнээр бол вэбсайт дээр орох мэдээлэл "Ямар үйлчилгээ вэ? Надад ямар хэрэгтэй вэ? Хэдэн төгрөг вэ? Хаанаас яаж холбогдож авах юм бол?" гэсэн асуултанд хариулдаг байх хэрэгтэй. Ердөө л энэ.
- Бидний тухай
- Түүхэн замнал
- Захирлын мэндчилгээ /'би, би' гэсэн үзэл, яах вэ топ 150 ААН болчихвол мэндчилгээ бэлдэж болох л юм/
- Алсын хараа /Танай хөрөнгө оруулагчдад л хэрэгтэй/
- Шагнал урамшуулал /Танайх ямар шагнал авч байсан нь хэрэглэгчдэд төдийлөн сонин биш/
- Бла бла гэх мэт хэн ч, хэзээ ч орж уншихгүй тийм олон салбар цэс үүсгэж зочдоо шийтгэдэг.
Шинээр вэб сайт хийлгэж эхлэх гэж байгаа хүмүүс дээр ч энэ асуудал маш ихээр гардаг. Өөрөөр хэлбэл, өөртөө маш том дарамт болох олон задаргаатай сайтын бүтэц үүсгэж тэр дагуу материалаа бэлдэх гэсээр 1 сар ,2 сар, 3 сар ... 6 сарын дараа бэлдэж дуусаагүй л байдаг. Бизнесээ хийхийн оронд вэб сайттай зууралдсаар байгаад хамаг цагаа үрэх нь хайран биш гэж үү?
Наранмөнх